Сонгинохайрхан дүүрэгт теле камерын хяналтын дэд төв нээлтээ хийлээ. Энэхүү төв нь дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурьлуулсан камеруудыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг зөрчлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Дүүргийн хэмжээнд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн 8000 хяналтын камер байдгаас теле камерын хяналтын төвд 155 камер холбогдоод байна.
Цаашид дээрх камеруудыг теле камерын хяналтын дэд төвд холбож, нэгдсэн удирдлагын системээр хянах ажил үргэлжилнэ.