Засгийн газрын өнөөдрийн /2025.06.25/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн байна.
Өнөөдрийн хуралдаанаар,
- 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүд,
- Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай ЗГ-ын 2025 оны 119-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл,
- Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар,
- Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.