УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ Холбооны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн АТГ-аас нэгжлэг хийжээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, ирж нэгжлэг хийлээ" гэж буй.
Тэгвэл энэ талаар АТГ-аас тодруулахад " УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл 2020 оноос хойш ирсэн. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэл нээж, дөрвөн хэргийг нь одоо мөрдөн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй аж ахуйн нэгжид нэгжлэг хийж ажилласан. Энэ үеэр хүн саатуулж, хүч хэрэглээгүй.
Түүнийг МҮЭХ-ны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн нэгжлэг хийсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгжлэг хийж буйг мэдмэгц сошиал сүлжээгээр лайв хийж, хориотой үйлдэл гаргасан. УИХ-ын гишүүн гэдэг утгаараа, мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан." гэв.