Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна

Arslan.mn

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж буй. Уг хэсгийн явган хүний замын ажлыг ирэх 8 дугаар сард дуусгана.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг зориулалтын, халтирдаггүй байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Ингэхдээ өвлийн хотуудад зориулагдсан барзгар гадаргуутай, 30х60 см хэмжээтэй байгалийн чулууг ашиглаж байна. Маршалын гүүрнээс Цэнтрал тауэр хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлтийн гүйцэтгэгч компаниар “Эс Эл Сити” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьтай байна” гэлээ.

"Эс Эл Сити" ХХК-ийн ерөнхий инженер С.Шижирбаатар “Нийт 9450 мкв талбай бүхий явган хүний замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 2500 орчим мкв замыг шинэчлээд байна. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучин замыг хуулж, байгалийн чулуугаар солих ажил эхэлсэн. Манай компанийн хувьд өмнө нь хөдөө, орон нутагт чулуун хавтангаар явган хүний зам хийж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар 15 хүн 5 техниктэйгээр ажиллаж байна. Буулгалтын ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж, далан суурь болон хавтан цохих ажлыг өдрийн цагаар хийж байна. Төлөвлөгөөнөөс харвал наймдугаар сарын дунд гэхэд дуусгах боломжтой” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55588