“Аарцгийн хөндийн эмч нарын олон улсын хурал“-д Малайз, Австри, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд оролцож байна

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Монголын аарцгийн мэс заслын холбоо, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран Монгол Улсад анх удаа “Олон улсын аарцгийн хөндийн эмч, мэргэжилтнүүдийн хурлыг зохион байгуулж байна.

Хуралд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Зөвлөх эмч, Төрийн соёрхолт О.Сэргэлэн, Монголын аарцгийн мэс заслын холбооны Ерөнхийлөгч Ж.Ганцолмон,  УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий, Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн мэс заслын тасгийн эрхлэгч Peter J Lee, Урологийн эмч David Eisinger, Малайз Улсын ЭМЯ-ны төлөөлөл, бүдүүн  гэдэсний мэс засалч Khaw Chern Wern James болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна. 

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн: 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд бид олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүний нэг бол өнөөдөр болж буй УНТЭ, Монголын аарцгийн мэс заслын холбоо, СХД-ийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж буй “Олон улсын аарцгийн хөндийн эмч, мэргэжилтнүүдийн хурал” юм.  УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд аарцгийн хөндийн эрхтэнүүдийг бүтнээр нь авах эмчилгээг 2019 оноос хойш эмчилгээ, үйлчилгээндээ нутагшуулах ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлж явна. Уг мэс заслыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа олон улсын хурлыг зохион байгуулж байна.  

Аарцагны хөндийн эрхтэнүүдийг авах мэс засал нь маш олон багийг хамарч хийгддэг, эмчилгээний олон талт арга барилыг шаарддаг цогц эмчилгээ юм. Бид эдгээр өдрүүдэд гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтран ажиллахаар төлөвлөж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий: 

Аарцгийн хөндийн эрхтэнүүдийг бүтнээр нь авах мэс засал, эмчилгээг хорт хавдрын 3, 4 дүгээр үед орсон өвчтөнд хийж амьдралын чанарыг сайжруулах, олон эрхтэнийг хамарсан хавдрын дахилтыг бууруулах үед хийдэг бөгөөд маш их ажиллагаа, олон эмч нарын ур чадварыг шаардсан мэс засал юм. Тус мэс заслыг нэвтрүүлснээр Монгол Улсад маш олон төрлийн нарийн технологи, эмчилгээ дагаж хөгжиж байна.

Анх 2019 оноос нэвтрүүлж, сүүлийн хоёр жил эрчимтэйгээр хөгжүүлэх ажил эхэлсэн.

Arslan.mn

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл тогтмол өсч байна. Тэдгээрийн дотор умайн хүзүү, шулуун гэдэсний болон шээс бэлгийн замын хорт хавдар нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс аарцагны хөндийн мэс заслыг өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар талууд хурлын үеэр ярилцаж байлаа. Хурал хоёр өдөр үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55589