Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаар нийтээр амарна. Энэ жилийн хувьд 12, 13-ны өдөр нь амралтын өдөртэй давхацсан тул долоодугаар сарын 16, 17-ны өдрийг амралтаар тооцож, нөхөн ажиллах зохицуулалт хийсэн. Ингэснээр иргэд нийт 10 хоног амрах юм.
Наадмын өдрүүдэд Замын-Үүд-Эрээн боомт долоодугаар сарын 10-наас 17-ныг хүртэл амарна. Харин 18-наас хэвийн ажиллаж эхлэх аж.