Түүхэн ховор автомашины үзэсгэлэнг иргэдэд толилуулж Төв талбайд байршууллаа

Arslan.mn

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэнг иргэдэд толилуулж Д.Сүхбаатарын талбайд байршууллаа.

Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.

Тухайлбал:

-1945-1958 онд Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдэж байсан Зис-110

- 1953 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, цэрэг, иргэний зориулалттай Монгол Улсын тээврийн салбар, ялангуяа хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэгдэж байсан ГАЗ-69

-Монголын Улсын зам тээвэр, аж үйлдвэрт хүчтэй нөлөө үзүүлсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5

-Зөвлөлт холбоот улсад хамгийн ихээр үйлдвэрлэгдэж байсан ачааны машин болох ЗИЛ-130 зэрэг дурсамж, түүх өгүүлэх ховор автомашинуудыг байршуулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55601