НДЕГ ажил олгогч, даатгуулагч нарыг мэдээллээр хангаж, Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Монголын улаан загалмай нийгэмлэг“-ийн 21 аймаг 9 дүүрэг, тусгай чиг үүргийн байгууллага түшиглэсэн дунд шатны салбар хороодын санхүүгийн ажилтнуудад “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг танилцуулан, ажилтнуудын тавьсан нийгмийн даатгалын талаарх асуултад хариулт өглөө.

Arslan.mn

Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлье.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55607