Нийслэлийн Хүрээ амаржих газар гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлээд явж буй. Тэгвэл энэ хүрээнд өчигдөр Хүрээ амаржих газрын хамт олон БНСУ-ын Улсаны их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Үйл ажиллагаанд Нийслэлийн Хүрээ амаржих газрын захирал Ш.Алтантуяа, БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн захирал Пак Жун Ха, Хүрээ амаржих газрын СЭШХА-албаны дарга О.Буянхүү болон бусад албаныхан оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, шинэ арга хуваалцах, сургалт судалгаа хийх, Улсаны их сургуулийн эмнэлэг нь Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах юм.