“Улаанбаатар хотын дугаар тоот гудамжинд тоосго барьж айлган сүрдүүлсэн үл таних эрэгтэй намайг хүчиндсэн” гэх дуудлага мэдээлэл 6-р сарын 24-ний шөнө 03.00 цагт Цагдаагийн байгууллагад иржээ.
Нэр бүхий иргэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних эрэгтэй хүн тоосго барьж, айлган сүрдүүлж хүчиндсэн гэх хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна.
Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой байж, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хүний бэлгйн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ял шийтгэнэ.