Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, худал мэдээллийг зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хөрш, дотно дүүгийнх нь гэрт АТГ-аас өчигдөр /2025.06.24/ нэгжлэг хийсэн талаар тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтсан улс төрийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.

ЕТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр  "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг хүсье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55621