Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна

Arslan.mn

Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа эвдрэл гэмтэлтэй орхиж буй талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дурдаад, тус компаниудаар өөрсдөөр нь хэвийн болгох ажлыг хийлгэнэ гэв. 

Тодруулбал тэрбээр "Жил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны шугам засах ажлууд хийгддэг. Нийслэл зам харгуйгаа засаад л араас нь яам очиж ухаж төнхөөд шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болно. Эргээд нөгөө сайхан зассан зам цөмрөөд хэмхрээд байдаг. Үүнийг бас ялгаж салгана биз ээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдөө хийсэн бөгөөд нийслэлд хүлээлгэн өгөөгүй. Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна" гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55626