УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлж байхаар боллоо

Arslan.mn

Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр өргөн барьж арваннэгдүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан.

Гэвч УИХ-ын намрын чуулган аравдугаар сард эхэлж байгаа нь төсвийн талаар УИХ-ын гишүүд намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна гэж энэхүү төслийг санаачлагчид үзжээ.

Иймд УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлж, Төсвийн төслийг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Ингэхдээ Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалтыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулахаар тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55628