Монголын Нотариатчидын танхимыг Ерөнхийлөгчийн зарлигаар ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС одонгоор шагналаа

Arslan.mn

Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой болж байна. Түүхэн ойн өдрөө Монголын Нотариатчидын танхим төрийн дээд Алтангадас одон хүртлээ. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Монголын Нотариатчидын танхимын хүндэт тугт зүүж өгч, халуун баяр хүргэлээ.

Тэрээр 100 жилийн түүхтэй тус байгууллагын хамт олонд хандан хэлсэн үгэндээ 100 жилийн түүхтэй тус байгууллага, эдийн засаг, боловсон хүчний хувьд өргөжин 280 хуульч, нотариатчидыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн томоохон байгууллага болон бэхжихийн зэрэгцээ, дэвшилтэд техник, технологид суурилан, үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр гүйцэтгэж байгаад салбарынхаа болон олон нийтийн өмнөөс талархалтай байдгаа илэрхийллээ.

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд цахим гэрээ, хэлэлцээрийн харилцааг боловсронгуй болгох, цахимаар нотлох баримтыг бүрдүүлэх, түүний хүчин төгөлдөр байдлыг хангах болон татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд нотариатчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж буйгаа дурдлаа.

Засгийн газраас “Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр”-ийн хүрээнд дэлхий нийтийн жишигт нийцсэн “зайнаас гэрчлэх” техник, технологийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгоход Нотариатын байгууллагын идэвх оролцоо чухал үүрэгтэй гэдгийг онцолсон юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55635