Нийслэл хотод 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 55.8 хувиар буурсан байна.
Нийслэл хотод хоногт дунджаар 50-80 бүртгэгддэг байсан гомдол мэдээлэл 10-25 болсон буурсан эерэг үзүүлэлтэд хүрсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, буруулах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, “Сэрэмж”, “Халаас-Шийдвэрлэлт” арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулснаар ийнхүү халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулжээ.
Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай байдгаараа онцлог хэрэг. Халаасны хулгайч нар хүмүүсийн яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглан хүн ихтэй газар иргэдийн анхаарлыг сарниулж энэ үйлдлээ хэрэгжүүлж, худалдан борлуулж, бүр цаашлаад ченж нараар дамжуулан хил давуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийн 85 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.