Цахим орчинд холимог тулааны тамирчин Г.Чинзориг байж болзошгүй иргэн автозамын зорчих хэсэгт автомашин дээр гарч бие засаж, мөн автозасварын газарт нэгэн эрэгтэйг хэвтэрт ортол нь зодож буй бичлэг нийтлэгдсэн. Харин цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Тэгвэл тус хэргүүдэд сэжиглэгдэж буй Г.Чинзоригийг шүүгчийн захирамжаар 48 цаг баривчлах шийдвэр гарчээ.