Мотоциклтой хүн онхолдсон байна гэх дуудлага мэдээлэл 6-р сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иржээ.
Нэр бүхний иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад нас барсан урьдчилсан нөхцөл тогтоогдоэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.