Г.Занданшатар: Уул уурхайн лицензийг шамшигдуулж авсан нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцно

Arslan.mn

Албан даалгаварт "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгааныг арилгах цогц арга хэмжээний төсөл боловсруулж, 2025 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглаж, шамшигдуулсан, уул уурхайн лицензийг шамшигдуулж авсан нийтийн албан тушаалтан болон холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох, хууль бусаар авсан хөрөнгийг хураах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж долоодугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах, стратегийн орд газрыг хууль бусаар авсан, олгосон асуудлыг судалж улсын өмч болгох" гэсэн албан даалгаврыг өнгөрсөн баасан гаригт албажуулж Хууль зүй дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд, ТЕГ, ЦЕГ, АТГ, Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Олон улсын жишгээр Үндэсний баялгийн сан бол хөрөнгө оруулалтын корпорац хэлбэртэй байдаг. Газар доорх баялаг өсөхгүй, үржихгүй учраас түүнийг үрждэг, өсдөг актив болгон хувиргаж байгаа хэлбэр. Тиймээс албан даалгавар гаргаж, хууль хяналтын байгууллагад чиглэл өгсөн.

Үүнд стратегийн болон үүсмэл орд газар бүгд хамрагдаж байгаа бөгөөд орд тус бүрээр нь бодлого гаргаж, хууль хяналтын байгууллагын материалтай танилцаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ингэж бид хуулийн хүрээнд ажиллаж Үндэсний баялгийн сангаа мөнгөжүүлнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55652