П.Наранбаяр: Хувьсах зардлыг хасвал хувийн сургууль, цэцэрлэгүүд хүнд байдалд орно

Arslan.mn

Төсвийн тодотголоор боловсролын салбарт 2025 оны сүүлийн хагаст хувийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардал олгохгүй байхаар тусгасан.  Энэ нь ирэх намар хичээл эхлэх үед хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шаардлагатай тулж магадгүй байна.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьд төрийн ачааллыг хуваалцаж явдаг. Төсвийн тухай хууль дагалдуулсан УИХ-ын тогтоол дээр хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоох чиглэл орж ирж байна. Хувийн сургууль, цэцэрлэг хоёр дахин илүү хувьсах зардлаа төсвөөс авч, төрийн ачааллыг үүрэлцэж байсан. Энэ нь үр дүнгээ өгч, сугалааны цэцэрлэг байхгүй болж байсан. 2025 оны сүүлийн хагас жилд энэ хувьсах зардлыг зогсоох шаардлагатай нүүр тулж байна.

Хувийн ерөнхий боловсролын сургуульд гэхэд 71 мянган хүүхэд суралцаж байна. Хувийн сургуулиудын төлбөр нь 10 сая төгрөгөөр дээш бол хувьсах зардал олгохгүй байгаа. Харин хувийн сургууль цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлыг зогсоочихоор цэцэрлэг л хүндрэхээр байна. Төрийн ачааллаас үүрэлцэж, хамт явж байгаа учраас хүнд байдал учирч магадгүй. Төсөв сайжрахаар эргээд хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна. Бүх салбарт таналт хийх хүнд байдалтай улсаараа нүүр тулсан. 

Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож, өртгийг нь төлбөрт шингээх гэдэг байдлаар чиглэл нь орж ирсэн. Нийт долоон их сургуулийн зардлаас холбогдох таналт хийхэд 13 тэрбум төгрөг болж байгаа. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөл хариуцаж, шийддэг. Энэ шийдвэр төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр дээр нөлөөлнө" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55653