"Мотоциклтой хүн онхолдсон байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт бүртгэгджээ. Тодруулбал, нэр бүхий иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Мустанг-5" маркийн улсын дугаарын мотоцикл жолоодож яваад онхолдож, нас барсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журмыг сайтар мөрдөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.