Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10721, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 648 гэрээр 953, эдгэрсэн 9113, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их өвчилж буй. Мөн товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Иймээс долдугаар сарын 1-ний улс орон даяар сум өрхийн эмнэлгүүдэд улаанбурхан өвчний урьдчилан сэргийлэх нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллагдана.
Энэ үеэр 6-8 сартай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулна. Мөн товлолт дархлаажуулалтаас хоцорсон 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулах аж.