Өвөрхангай аймагт Ерөөлч, магтаалчдын Олон Улсын Анхдугаар наадам зохион байгуулагдана

Arslan.mn

Өвөрхангай аймагт Ерөөлч, магтаалчдын Олон Улсын Анхдугаар наадам зохион байгуулагдана.

Монголын Анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  Монгол оюуны давтагдашгүй өв Ерөөл Магтаалын урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, үгийн урлагийг эзэмшигч монгол үндэстний ерөөлч магтаалчдыг олон улсын хэмжээнд алдаршуулан сурталчлах зорилгоор "Ерөөлч, магтаалчдын олон улсын анхдугаар наадам"- ыг 2025 оны 07 дугаар сарын 24 нд Арвайхээр хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монголчуудын  уламжлалт соёлын биет бус өвийн Эх хэл, түүний аман илэрхийллийн онцгой хэлбэр нь Ерөөл магтаал бөгөөд энэхүү гайхамшигт өвийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, шавь сургалтыг хөгжүүлэх, уламжлалт зан үйл, соёлдоо авч үлдэх нь чухал байгаа билээ.

Энэхүү наадмыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар. Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Монголын Ерөөлч магтаалчдын төв, Өвөрхангай аймгийн "Билэгтэй монгол" ерөөлч магтаалчдын холбоо хамтран ажиллаж байгаа юм.

Тус наадамд Монгол Улсын 21 аймгийн Ерөөлч, магтаалчид оролцохоос гадна ОХУ-ын Буриадын БНУ-аас 1, 
ОХУ-ын Халимагийн БНУ-аас 1,
ОХУ-ын Тувагийн БНУ-аас 1
БНХАУ-ын ӨМӨЗО-оос 7,
БНХАУ-ын Шинж.Уйгарын ӨЗО-оос 2 (Дээд монгол, Бор талын монгол хошуу)
БНХАУ-ын Ганьсу муж (Субэй), Субэй монголоос 1  оролцохоор болж байна.
Энэхүү наадам нь Ерөөлч Магтаалчдын олон улсын гэдгээрээ Монгол Улсдаа анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55669