Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээвэр маргаашнаас 07:00 цагаас хөдөлдөг болно

Arslan.mn

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:18 Тэнгэр плаза-Багахангай эцсийн зогсоол чиглэлийн өглөөний эх авалтын цагийг 07:00 цаг болгон урагшлуулахаар болжээ. Тодруулбал Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус 07:00 цагт хөдлөх юм байна.

АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ЧИГЛЭЛ

Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол

ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол/

ЦАГИЙН ХУВААРЬ

  • Багахангайгаас хөдлөх цаг-07:00, 11:40, 16:20
  • Тэнгэр плазад ирэх цаг-08:50, 13:30, 18:10
  • Тэнгэр плазагаас хөдлөх цаг-09:20, 14:00, 18:40
  • Багахангайд ирэх цаг-11:10, 15:50, 20:30.

Уг чиглэлд нийтийн тээврийн автобус гурван удаа явах бөгөөд том хүн 8,000, хүүхэд 4,000 төгрөгөөр зорчино. Энэ оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар-Багахангай дүүрэг хооронд нийтийн тээврийн автобус явж эхэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55673