УНТЭ-ээс өндөр насны тэтгэвэртээ гарч буй ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн УНТЭ-т ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтан болох Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ж.Одгариг, Урологи –Андрологийн төвийн үйлчлэгч М.Туяа нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Монгол улсын эрүүл мэндийн салбарт тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёргүй сэтгэлээр ажилласан Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ж.Одгариг, Урологи –Андрологийн төвийн үйлчлэгч М.Туяа нарт хүндэтгэл талархаж байна. 

Уулзалтад УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал, Урологи–Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Р.Базаррагчаа нар оролцож, талархал илэрхийлсэн юм. 

Arslan.mn

Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ж.Одгариг нь улс болон төрд 36 жил, эрүүл мэндийн салбарт 31 жил,  Урологи –Андрологийн төвийн үйлчлэгч М.Туяа нь  улс болон төрд 36 жил, эрүүл мэндийн салбарт 34 жил ажилласан юм. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55682