Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг хааж шинэчилнэ. Тодруулбал, 2025 оны 7 дугаар сарын 3-ны 23:00 цагаас 2025 оны 7 дугаар сарын 6-ны 12:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийхээр болсон байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.