Вүү Жон Гун: Газны хэрэглээ хамгийн сайн шийдэл биш гэдгийг БНСУ-д хүлээн зөвшөөрч байгаа

Arslan.mn

Баянзүрх дүүрэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд хүрэлцэн ирсэн аврагч нарын ахлагч Вүү Жон Гун угаарын хий, өвлийн улиралд утааг бууруулах шийдлийн талаар Таван толгой түлш ХХК-ийн Төслийн удирдах газрын дарга М.Жаргалсайхан болон инженерүүдтэй уулзаж, санал солилцсон.

Улаанбаатар хот агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлын хүрээнд 2025-2026 онд 50 мянган өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэх, энэ өвөл БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авч хэрэглэх зэрэг арга хэмжээг авахаар болсон.

Arslan.mn

Тэгвэл Вүү Жон Гун “Газны хэрэглээ одоо зөв зам юм шиг харагдаж байгаа ч нэг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлчихвэл хэрэглээнд хурдтай тархаж, нийтийн хэрэглээ болдог. Одоо БНСУ-д газны хэрэглээ хамгийн сайн шийдэл биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч болиулахад төвөгтэй. Тиймээс Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулахдаа хагас коксожсон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэх нь хамгийн зөв сонголт. Хагас коксожсон нүүрсний үйлдвэрийг Монгол Улсад оруулж ирэх хэрэгтэй. БНСУ-аас үйлдвэрлэл оруулж ирэхэд нээлттэй” хэмээн хэлсэн.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55695