Сүү уухаар л гэдэс чинь өвдөөд байдаг уу?

Нөхөр маань өглөө цайгаа уулгүй ажил руугаа жирийчих гээд байдаг сул талтай. “Тэгвэл ядаж бүлээн сүү уугаад гар л даа?” гэж хэлэхээр “Яах юм бэ, аягүй бол ажил дээр очоод гэдэс өвдөнө” гэдэг байлаа. Би яагаад сүү уухаар гэдэс нь эвгүйрхдэг тухай нь гайхдаг байсан ч өнөөдрийг хүртэл огт судалсангүй явжээ. Гэтэл саяхан энэ нь “лактозын үл зохицол” хэмээн нэрлэгддэг нэг төрлийн хөнгөн эмгэг болохыг олж мэдсэн юм. Бүр дэлхийн хүн амын 65% нь тодорхой хэмжээний лактозын үл зохицолтой юм гэнэ шүү.

Arslan.mn

Ийм хүмүүсийн хоол боловсруулах систем нь лактаз хэмээх энзимийг хангалттай үйлдвэрлэдэггүйн улмаас лактозыг сайн боловсруулж чаддаггүй ажээ. Хэрвээ тэд лактоз агуулсан хүнс хэрэглэвэл гэдэс нь дүүрч, эвгүйрхэж, базлаж, заримдаа бүр гүйлгэж суулгадаг аж.

Лактоз гэдэг нь зөвхөн сүүнд агуулагддаг нэг төрлийн “чихэр” бөгөөд сүүн бүтээгдэхүүнүүдэд ч бас агуулагдаж болно. Хүнд хэлбэрийн лактоз үл зохицолтой хүн зөвхөн сүүнээс зайлсхийгээд зогсохгүй тараг, зайрмаг, мөн хуурай сүү агуулсан бусад бүх хүнснээс татгалзах шаардлагатай болдог юм байна. Шинж тэмдэг нь тухайн хүн хэр их лактаз үйлдвэрлэдэг, хэр их сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс шалтгаалан хөнгөнөөс хүнд хүртэл янз бүр байдаг гэнэ. Хэрвээ чамд ч бас сүү, тараг уухаар гэдэс эвгүйрхэж базлах шинж багахан ч болов илэрдэг бол дараах мэдээллийг сайтар уншаарай.

Лактоз үл зохицол гэж юу вэ?
Лактоз гэдэг нь хөхтөн амьтдын сүүнд агуулагдах нэг төрлийн чихэр юм. Лактоз нь жирийн шингэн үнээний сүүний 4 – 5 хувийг эзэлдэг бол хуурай сүүний 36 – 38 хувийг эзэлдэг аж (тиймээс л хуурай сүүгээр хийсэн бүтээгдэхүүн илүү чихэрлэг амтагддаг байх нь). Харин лактаз гэдэг нь нарийн гэдсэнд үйлдвэрлэгддэг хүний биеийн нэг төрлийн энзим. Хүний бие лактазын тусламжтайгаар сүүний лактозыг галактоз, глюкоз хоёр болгон задалж цусанд шимэгдүүлдэг ажээ.

Хэрэв тухайн хүний лактазын хэмжээ бага бол лактоз задарч чадахгүй учраас цусанд нь ч мөн адил шимэгдэхгүй. Харин задарч чадаагүй лактоз нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү шууд ордог ба бүдүүн гэдэсний бактериудын хариу үйлдлийн улмаас таагүй шинж тэмдгүүд бий болдог юм.

Би лактоз үл зохицолтой эсэхээ яаж мэдэх вэ? 
Лактоз үл зохицолтой хүнд сүү, эсвэл лактоз агуулсан цагаан идээ хэрэглэснээс 30 минутаас 1 цагийн дараа ийм шинж тэмдгүүд илэрнэ: 
 Их хэмжээгээр унгуулах
 Гэдэс хийгээр дүүрэх, цанхайх
 Гэдэс өвдөх
 Дотор муухайрах
 Гүйлгэх, суулгах

Учир шалтгаанууд: 
Лактоз үл зохицох эмгэг нь ихэвчлэн удамшлын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнх нь хэн нэгэнд ийм шинж илэрдэг бол хүүхдэд ч бас илрэх нь түгээмэл юм. Лактозын үл зохицол дараах 4 хэлбэртэй: 
1. Анхдагч 
- Хамгийн элбэг тохиолддог 
- Удамшлын гаралтай 
- Голдуу 20 нас хүрэхээс өмнө мэдэгдэж эхэлдэг
- Сүүний хэрэглээ багасах үеэс (нялх хүүхдийн хувьд хөхнөөс гарсных нь дараа) лактазын үйлдвэржилт суларч, лактоз үл зохицох шинжүүд эхэлдэг
2. Хоёрдогч 
- Нарийн гэдэсний үрэвсэл, мэс засал, гэмтлийн дараа үүсдэг. 
3. Төрөлхийн лактозын дутагдал 
- Ховор тохиолддог 
- Төрөлхийн лактаз ферментгүй эсвэл бага хэмжээтэй 
4. Лактозын түр хугацааны дутагдал үүсэх 
- Төрсөн нярайд богино хугацаанд үзэгддэг

Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
Лактоз үл зохицох эмгэгтэй хүний хувьд хамгийн сайн эмчилгээ нь лактозтой бүтээгдэхүүнээс зайлсхийх юм. Зарим судлаачид хүн угаасаа үнээний сүүг уухгүй байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл хүн нь хөхнөөс гарсныхаа дараа сүүг үргэлжлүүлэн хэрэглэдэг цорын ганц хөхтөн амьтан юм. Тэдгээр судлаачид лактоз үл зохицлыг эмгэг биш харин байгалийн жам ёсны зохилдолгоо хэмээдэг нь сонирхолтой.

АНУ-ын Клийвландын Клиникийн судлаач эмч нар лактоз үл зохицолтой хүнийг 2 долоо хоногийн турш лактозтой бүтээгдэхүүнээ хориглож байгаад бага багаар хэрэглэж гэдсээ дасгаснаар шинж тэмдгээ багасгах боломжтой гэж үздэг.

Хооллолтын зөвлөгөө
Ихэнх сүү болон сүүн бүтээгдэхүүн мэдээж лактозтой. Мөн нарийн боов, талх, зайрмаг гээд маш олон төрлийн боловсруулсан бүтээгдэхүүн сүү агуулсан байдаг. Зарим жирэмснээс хамгаалах эм, зарим төрлийн бэлдмэлүүд ч лактоз агуулдаг. Тиймээс хэрвээ чи хүнд хэлбэрийн лактоз үл зохицох эмгэгтэй бол бүтээгдэхүүнийхээ найрлагыг сайтар анзаарах хэрэгтэй. Мөн зарим хүн сүү уухаар гэдэс нь эвгүйрхдэг ч тараг, бяслаг, ааруул зэргийг хэрэглэхээр нөлөө үзүүлдэггүй. Түүнчлэн зарим хүний хувьд өдөрт 12 гр лактоз буюу 1 аяга сүү уухад яадаг ч үгүй, түүнээс хэтрүүлсэн үед л асуудал үүсдэг юм байна. Өөрийнхөө биеийг анзаарч, тохиромжтой хооллолтыг сонгоорой.

Сүү бол кальци, уураг, А, B12, D амин дэмүүдийн чухал эх үүсвэр. Тиймээс огт сүү уухгүй байвал эдгээр хэрэгцээт бодисуудаар дутагдах магадлалтай. Гэхдээ оронд нь ижил агууламжтай хүнсний бүтээгдэхүүнээр орлуулж болно. Жишээ нь, кальцийн хэрэгцээгээ далайн байцаа, самар, үр, жүрж, броколли болон самарны, шар буурцагны сүүнүүдээр нөхөж болох юм. Харин А амин дэмийг броколли, бууцай, шар хулуу, өндөг, абрикос, лууван зэргээс авах боломжтой. Д амин дэмийг нарны туяанд ил гарч авахаас гадна тослог загас, загасны тосноос нөхөж болно.

Хэрвээ сүү, сүүн бүтээгдэхүүн чиний амьдралын хэв маягийн нэг хэсэг байтал чамд лактоз үл зохицох шинж илэрдэг бол илүү хялбархан нэг шийдлийг санал болгоё. Энэ бол L-active denk лактазын бэлдмэл юм. Германы Denk Pharma үйлдвэрийн энэхүү бэлдмэлээс 1 ширхэгийг лактоз агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх үедээ болон хэрэглэхийн өмнө хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж уудаг. Ингэснээр гэдэс өвдөх вий, гүйлгэх вий гэж санаа зоволгүйгээр сүү, сүүн бүтээгдэхүүнээ чөлөөтэй хэрэглэж чадах юм байна. Мэдээж, би сүү, тарганд нугасгүй хэрнээ гадагшаа гарахаасаа өмнө уухаас эмээдэг нөхөртөө зориулан авч хэрэглэж байгаа.

Л-актив Денк бэлдмэлийн 1 шахмал нь ойролцоогоор 10г лактозыг задалдаг. Өөрөөр хэлбэл, 1 аяга сүү, тарагны лактозыг сайтар задална гэсэн үг. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99065696, 99114587 дугаарт холбогдоорой.

Эх сурвалж: Goolingoo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5571