Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс "Зүрхний шигдээс, ишеми өвчний орчин үеийн эмчилгээний чиг хандлага" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр УХТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Х.Дашдэмбэрэл хэлсэн үгэндээ "Манай эмнэлэг жил бүр эмч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэг зорилгоор тус сургалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн сургалтаар шигдээс, ишеми өвчний орчин үеийн эмчилгээний чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар хэлэлцэж байна.
Тус өвчин нь дэлхий болон Монгол Улсын хэмжээнд нас баралт болон өвчлөлөөр тэргүүлж байна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар тус өвчин нь 2050 он хүртэл нэмэгдэх хандлагатай байна гэж гарсан. Тиймээс тус өвчнийг эрт илрүүлэх, эрт оношлох, сэргийлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна. Багаар буюу сум дүүргийн эмчээс эхлэн лавлагаа шатлалын эмч нар хамтран ажиллаж байж тус өвчнийг багасгах, хүндрэлийг хянах боломжтой" гэдгийг энэ үеэр онцоллоо.
Сургалтад УХТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд болон зүүн гурван аймаг, дүүргийн эмч мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар оролцлоо.
ВИДЕО: