Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба 2025 оны эхний хагас жилийн ажлаа тайлагналаа.
Хэрэг бүртгэх албаны хамт олон Цагдаагийн албаны тухай хуулийн 15.1.6-д зааснаар 2025 онд "ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриалга бүхий 7 зорилтын хүрээнд
- Хүний эрх тэгш байдлыг хангаж хууль сахиулах үндсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн;
- Алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтын үр нөлөө;
- Хүний нөөцийн болон үйл ажиллагааны тогтвортой шуурхай байдал;
- Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах, технологийн дэвшлийн ашиглалт;
- Алба хаагчдын ажиллах орчны сэтгэл ханамж, эрүүл мэндийн баталгаа;
- Аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн зэрэг ажлуудыг тайлагнаж, цаашид хийж гүйцэтгэх асуудлаа хэлэлцлээ.
Мөн ажлын бүтээмж өндөр, иргэдэд чирэгдэлгүй шуурхай сайн ажилласан алба хаагчдаа урамшуулж, урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.