УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 13.00 цагаас хуралдаж, хуулийн төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэх талаар нэгдсэн ойлголтод хүрэхээр боллоо

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байв.

Харин УИХ дахь АН-ын бүлгээс санал хураалт явуулахыг эсэргүүцсэн тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 13.00 цагаас хуралдуулж, нэгдсэн ойлголтод хүрье гэж мэдэгдлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55734