Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын үзэсгэлэнг 2025 оны долоодугаар сарын 21-ний өдөр Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо дэлгэлээ.

Монгол Улсын Төрийн тэргүүний төрийн айлчлалуудын хүрээнд “Морин хуур найрал” хөгжим, Үндэсний урлагийн их театрын тоглолтыг зохион байгуулж, үүний зэрэгцээ морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсээр үзэсгэлэн толилуулж байна.

Arslan.mn

Ингэснээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон морин хуурыг олон улсад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийн хүрээнд морин хуурын салбар, тэр дундаа морин хуур урлалын салбар эрчимтэй хөгжиж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ жилийн долоодугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээрээ анх удаа тэмдэглэсэн билээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55747