СБД-ийн 1 хороо Централ таурын урд уулзварт явган зорчигч мөргүүллээ гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 16.55 цагт бүртгэгджээ.
Шалгахад иргэн О нь Nissan Сaravan маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч БНСУ-ын иргэнийг мөргөж гэмтээсэн байна. Хохирогчийн биеийн байдал хүнд ГССҮТ- рүү хүргэгдсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын явуулж байна.