2025 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

Arslan.mn

2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоног буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. 

Үүний өмнө Татварын байгууллагаас газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа II улирлын буцаан олголтоосоо төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт апп-аар дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргээд, буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулсан байна. 

Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт апп-аасаа татвараа төлөх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55757