Б.Гончигсүрэн Улаанбаатарын “Их дуулга“-ын ХОШОЙ АВАРГА боллоо

Arslan.mn

ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эх орондоо зохиогдсон Их дуулга тэмцээний хошой аварга болж байна. Тэрбээр өмнөх тэмцээний -100 кг-д аваргалсан бол энэ удаа хамгийн хүнд жинд итгэл төгс түрүүлэв.

Тэмцээнийг хаасан финалын барилдаанд Гончигоо IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх Артём Золотухиныг бүх талаараа илүүрхсээр хөмрөх мэхээрээ юүко үнэлгээ авч ялсан юм.

Түүний хувьд Монголын багийн гурав дахь алт, 11 дэх медалийн эзэн болж байна.  Эх орныхоо дэвжээнд урамтай сайхан барилдаж түрүүлсэн Б.Гончигсүрэндээ халуун баяр хүргэе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55759