"Гурван наадамд дараалан түрүүлэх цээртэй" гэх мэтээр цуурч буйд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, Д.Нямсамбуу гавж тайлбар хийжээ
Тэрбээр "Батмагнай одоо болно. Увсад барилдаад хэрэггүй, эсвэл яадаг яадаг морь хүн 3-н наадамд түрүүлэх цээртэй ч гэнэ үү. Уйддаг юм уу яадаг юм хүн айлгах заншил шинээр зохиогоод.
Дуучин хүн дуулна, бөх хүн барилдана, барилдмаар байгаа бол хаанаа барилдана хүний өөрийн л дур. Хүний залуу нас богино, спортын нас бүүр ч богино. Тэр наадамд очоод түрүүлэх магадлал тийм өндөр ч биш.
Хар цагаан хэл ам гэнэ, улсад түрүүлэхэд нь ч тэр, сая түрүүлэхэд ч тэр, аль аль нь байж л байгаа, байх ч болно. Магтаал муушаалын аль алиныг бага сонсох арга бол огт барилдахгүй л байх юм, энэ тохиолдолд.
Шунал бага байхыг яривал бөх хүн барилдахыг хүсэх хүслээс бай шагналд нь шунах сэтгэл нь илүү байна гэж яаж мэдээд байна. Мөн үнэндээ бид хэн нэгнээс бага шунахыг шаардах ямар эрхтэй юм?
Шударга л барилдаж байвал аль наадамд зодоглоно тэр бөхийн эрх дээ." гэв.