С.Амарсайхан Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор Увс аймагт иржээ

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор Увс аймагт иржээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа: Увс аймаг бол миний өвөг дээдсийн өлгий нутаг. Энд миний угсаа гарвал үүсэн бүрэлдэж, үргэлжлэн тогтнож, ирээдүй хойчид ч үл тасрах мөнхийн шалтгаантай. Аав минь Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, ээж минь Увс аймгийн Давст сумын харьяат хүмүүс билээ. Туурга тусгаар улсынхаа хөгжил дэвшлийн төлөө монгол хүн бүр цохилох зүрх, оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж, эрхт ардынхаа эв нэгдэл, эрх ашгийг ямагт дээдлэн, төрөлх нутаг орноо шүтэн тахиж явах өвгөдийн захиасыг үл умартаж, өчүүхэн ч үл хэлтийлгэн өргөж явах учиртай.” гэж нийтэлсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55766