СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эгнээ, байраа зөв эзлээгүйгээс осол гарч, автомашин онхолджээ

Arslan.mn

Замын хөдөлгөөнд оролцох үедээ эгнээ, байраа буруу эзэлж явсан. Улмаар уулзварт дөхөх үед эгнээгээ солих үйлдэл хийж, үүний улмаас зам тээврийн осол гарсан бичлэгийг сэрэмжлүүлэг болгон нийтэлжээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 10.5.

Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг хамгаалан замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55767