НДС-гийн өр төлбөрт Чингис хаан банкнаас ₮2.42 тэрбумын үнэлгээ бүхий 8 үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

Arslan.mn

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны “Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай” 08 дугаар тогтоолын дагуу 2025 онд 5.07 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан бол 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дахин 2.42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахаар шийдвэрлэв.

Цаашид 85.95 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээлэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55775