Оросын эрх баригчид бензиний экспортыг ТҮР ЗОГСООЖЭЭ

Arslan.mn

ОХУ-ын Засгийн газар Бензин экспортлохыг энэ оны наймдугаар сарын 31 хүртэл түр хугацаагаар хязгаарлах тухай шийдвэрийг гаргасан байна. 

Энэхүү шийдвэр нь нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хамаарах бөгөөд өмнө нь үйлдвэрлэгч бус компаниудад хамаарах шийдвэрийг гаргаад байсан юм.

Хөдөө аж ахуйн улирлын чанартай ажлаас шалтгаалан түлш шатахууны дотоодын зах зээлд  эрэлт нэмэгдэж буй үед нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор энэхүү арга хэмжээг авлаа хэмээн засгийн газрын тогтоолд дурджээ.

Тогтоол өнөөдрөөс буюу 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Өмнө нь ТАСС агентлаг эх сурвалжуудыг эш татан “наймдугаар сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэгчдийн хувьд бензиний экспортыг 1-2 сарын хугацаагаар хязгаарлахаар холбогдох байгууллагууд төлөвлөж байна” гэж мэдээлж байсан юм. Мөн шадар сайд А.Новак мэдээлэл өгөхдөө, шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгчдийн бензиний экспортыг бүрэн зогсоож магадгүй гэж байв.

Эх сурвалжуудын мэдээлснээр, экспортыг зогсоосонтой зэрэгцэн үнийн дээд хязгаарыг өсгөх шийдвэр гаргаж магадгүй бөгөөд энэ тохиолдолд нефть олборлогчдод олгодог демпферийн төлбөрийг тэглэх юм.  

Эх сурвалж: ТАСС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55777