Хяргас нуурт хийлдэг гудастай живж байсан охиныг эргүүлийн алба хаагчид аварчээ.Тухайн хүүхдийн ар гэрээс нь талархал илэрхийлжээ.
Улаанбаатар хотоос Увс аймгийн “Хяргас” нуурын эрэг дээр гэр бүлийн хамт аялж явсан Н /15 настай, эмэгтэй/ нуурын эргээсээ 100 метрийн зайд хийлдэг гудас дээрээс усанд унаж живж байсныг Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварч, эсэн мэнд гаргасан.