Монголын сурагчид сэтгэн бодох чадварын олон улсын уралдаанд медаль хүртжээ

Холбоотой Зураг

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын  21-нд зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн Шинжлэх Ухааны гуравдугаар тэмцээнд Монголын баг амжилттай оролцож 3 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртжээ. Энэхүү тэмцээнд БНСУ, Монгол, Хятад, Лаос, Швед, Филиппин, Америк, Киргизстан, Саудын Араб, Хонконг зэрэг 10 улсын 1056 сурагчид оролцсон бөгөөд Монголоос 20 сурагч оролцсоноос 5 нь шагналт байр эзэлжээ. 
Олон Улсын Математикийн Шинжлэх Ухааны тэмцээн нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг сорьж, хөгжүүлэх зорилготой аж. Өнгөрсөн жилийн энэ тэмцээнд Монголоос 18 сурагч оролцож хоёр медаль, 3 тусгай байрын шагнал хүртэж байжээ. 
Уралдаанд оролцсон сурагчид өчигдөр эх орондоо иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5578