Шөнийн цэнгээний газрын ажилчдад хутга тулган, айлган сүрдүүлсэн ХЭРЭГ гарчээ

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 7 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 1145 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 898 хэрэг шинээр нээж, 175 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, шөнийн цэнгээний газрын ажилчдад хутга тулган, айлган сүрдүүлсэн ХЭРЭГ Т яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Т.Г нар нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубын ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодид нь халдсан, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана гэх зэргээр заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55782