Б.Өсөхбаяр: 177 мянга гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд 4 тээврийн хэрэгсэл тутмын 3 нь зөрчилтэй гарсан

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" аяныг зохион байгуулсан. Уг аяны үр дүнгийн талаар  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд зургадугаар сарын 2-ноос долоодугаар сарын 28-нийг хүртэл хугацаанд 117,000 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд 4 тээврийн хэрэгсэл тутмын 3-аас зөрчил илэрчээ.

Тухайлбал, орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийг илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоосон байна.

Баяр, наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 40 хүн гэмтэж, 8 хүн нас баржээ. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 56, нас баралт 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн ухамсар, хариуцлага дээшилж байна гэж цагдаагийн байгууллагаас дүгнэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55786