Алга болсон 9 настай Т.Хишигбаяр, 11 настай Т.Хишигбуян нэртэй төрсөн ах, дүү хоёр хүүг эрэн хайж байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Тэгвэл хөвгүүд хэзээ алга болсон талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “долоодугаар сарын 28-нд нийслэлийн Баянгол дүүргийн нутгаас алга болсон. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг шуурхай явуулж өнөөдөр буюу долоодугаар сарын 29-ний өдрийн 12.00 цагийн үед хүүхдүүд эсэн мэнд олдсон байна” гэв.