Хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан ч Өргөө кинотеатр буюу Нью Тур Сафарис ХХК зөвшөөрөлгүйгээр төрийн өмчид нэмж түрээслүүлэгч оруулах, дахин засвар хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа аж.
Тодруулбал, шүүхийн шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрөхөд Ц.Анандбазар МТҮП-ын талбайг чөлөөлж өгөх нь битгий хэл мах шардаг газарт давхар түрээслэсэн байжээ.
Тухайн газар нь засвар хийж, хаягаа хадан үйл ажиллагаагаа эхлүүлж, илтэд хууль зөрчиж байна.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад, " Одоогийн байдлаар шүүхийн байгууллагаас албан ёсны шүүхийн шийдвэр ирээгүй байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна " гэсэн хариу тайлбар өглөө.