“Илгээлт-2100” хөтөлбөрөөр 39 оюутан Герман улсад суралцахаар боллоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд 39 монгол оюутан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад бакалаврын боловсрол эзэмшихээр боллоо.

Оюутнуудыг Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд хүлээн авч, баяр хүргэн сурлагын амжилт хүссэн байна. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар оролцжээ.

Arslan.mn

Эдгээр оюутнууд нь Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр боловсрол эзэмшиж, эх орондоо 5 жил ажиллах юм. 

Энэ жил  “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 296 суралцагчийг Герман, Хятад, Унгар, Турк, Япон, Их Британи зэрэг улсуудад суралцуулах аж.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55800