Сүүлийн 10 хоногт "Говь" ХК-ийн хувьцаа унаж, 240 төгрөг болжээ.
Тодруулбал, өнөөдөр /2025.07.30/ Хөрөнгийн биржийн мэдээлснээр "Говь" ХК-ийн хувьцаа 240 төгрөг болжээ.
Тус компани нийт 780 112 500 ширхэг хувьцаатай. Энэ сарын эхээр нэгж хувьцааны үнэ 247, энэ сарын 23-нд 243 төгрөг байсан юм.
Ташрамд дурдахад, яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Интерполын эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн талаар бид өмнө мэдээлж байсан.