“Эрдэнэс Тавантолгой“ ХК 64 мянган тонн эрчим хүчний нүүрс,32 мянган тонн 1/3 коксжих нүүрс АРИЛЖЛАА

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 5 багц буюу 32.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Эрчим хүчний нүүрсний арилжаанд 1 оролцогч оролцож 33.9 ам.долларт хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрсний арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 14.24% өсөж 72.2 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, тээврийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, салбар дундын уялдааг сайжруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55814