Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дуусжээ

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа.

Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй 3 давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй байхаар төлөвлөгдөн гүйцэтгэгдсэн.

Камерын хяналтын төв ашиглалтад орсноор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг Дукат ХХК, гүйцэтгэгчээр Ванхүү ХХК ажиллаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55817