Бүлэглэн хулгай хийдэг 31-46 насны гурван этгээдийг илрүүлжээ

Arslan.mn

“Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 31-46 насны гурван этгээдүүд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсан үйлдлийг илрүүлжээ.

Дээрх этгээдүүд нь энэ оны 07 сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтрэн 60 ширхэг элдсэн хурганы арьс, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйлсийг хулгайлсан байсныг урьдчилан тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55820